1.1.Энэ хуулийн зорилт нь түүхэн нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулж, монгол үндэстний түүх, язгуур өв, нүүдлийн соёл иргэншлийг хамгаалах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, байгаль орчинд ээлтэй, хүний ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн хотыг төлөвлөх, бүтээн байгуулах, түүний хөгжлийг дэмжих, эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль
Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль нь 2025-01-23-нд батлагдсан, 31 зүйлтэй.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2025-01-23
- Мөрдөж эхэлсэн
- 2025-02-15
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- ХАРХОРУМ ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ
Агуулга
31 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
6 зүйл- 1 дүгээр зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлХархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих хууль тогтоомж
- 3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
- 4 дүгээр зүйлХархорум хотыг төлөвлөх, бүтээн байгуулах, түүний хөгжлийг дэмжихэд баримтлах зарчим
- 5 дугаар зүйлХархорум хотын эрх зүйн үндэс
- 6 дугаар зүйлХархорум хотын байршил, эдэлбэр газрын хэмжээ
Хоёрдугаар бүлэг Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт
5 зүйл- 7 дугаар зүйлХархорум хотын төлөвлөлтийн баримт бичиг
- 8 дугаар зүйлХархорум хотын төлөвлөлтөд тавигдах шаардлага
- 9 дүгээр зүйлХархорум хотын нутаг дэвсгэрийн бүсчлэл
- 10 дугаар зүйлХархорум хотын газар зохион байгуулалт
- 11 дүгээр зүйлХархорум хотын хөгжлийг дэмжихэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах
Гуравдугаар бүлэг Хархорум хотын чиг үүрэг, удирдлага
5 зүйлДөрөвдүгээр бүлэг Төр, хувийн хэвшлийн түншлэл
1 зүйлТавдугаар бүлэг Хархорум хотын эдийн засгийн үндэс
6 зүйлЗургадугаар бүлэг Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтад төрөөс үзүүлэх дэмжлэг, хөрөнгө оруулалт
3 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих хууль тогтоомж
2.1.Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Хархорум хот /цаашид "Хот" гэх/-ыг төлөвлөх, бүтээн байгуулах, түүний хөгжлийг дэмжих, эрх зүйн үндсийг тогтоохтой холбоотой энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг холбогдсон хуулиар зохицуулна.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.