1.Академийн гишүүд / академичид / дор дурдсан эрх эдэлж үүрэг хүлээнэ:
1/Академийн удирдах байгууллагад сонгох, сонгогдох;
2/Улсын Их Хурлын Байнгын хороод, төрийн захиргааны төв байгууллагын удирдах зөвлөлийн хуралд шинжлэх ухаан, технологийн асуудлаар зөвлөх эрхтэй оролцох;
З/ Академийн Их, Бага чуулганд таслах эрхтэй оролцох;
4/Эрдэм шинжилгээний ажлынхаа талаар Академийн тэргүүлэгчдээр уламжлан Бага чуулганд жил бүр тайлагнах;
5/Академийн дүрэмд заасан бусад эрх, үүрэг.