1.Академийн ерөнхийлөгч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн харилцааг боловсронгуй болгох, шинжлэх ухаан, технологи хөгжүүлэх асуудлаар санал, зөвлөмж боловсруулж Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газарт өргөн барих;
2/шинжлэх ухааны болон шаардлагатай бусад асуудал хэлэлцсэн Засгийн газрын хуралдаанд зөвлөх эрхтэй оролцох;
З/ Академийг дотоод, гадаадад төлөөлөх;
4/Академийн тэргүүлэгчдийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах.