1.Академи нь дараахь үүргийг гүйцэтгэнэ:
1/хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах;
2/харьяа нэгж, лабораторийн үйл ажиллагааг зохицуулах, улсын захиалгатай судалгааны ажлыг үр дүнтэй гүйцэтгэх ажлыг зохион байгуулах;
3/улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн харилцааны хөгжлийн байдалд шинжлэх ухааны үүднээс дүгнэлт гаргаж, цаашдын чиглэл, арга замыг тодорхойлсон үндэслэл боловсруулах;
4/шинжлэх ухаан, технологийн бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлохтой холбогдсон дүгнэлт гаргах;
5/шинжлэх ухаан, технологийн хөтөлбөр, төсөлд үнэлгээ өгөх, хянан магадлагаа хийх;
6/салбарын шинжлэх ухааны хөтөлбөр, чиглэл, түвшинд тогтоосон хугацаанд үнэлгээ, дүгнэлт өгөх;
7/эрдмийн зэрэг цолтой боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх.
2.Академи нь үйл ажиллагааныхаа талаар Улсын Их Хурлын холбогдох байнгын хороонд жил тутам танилцуулна.
З. Академи нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргийг гүйцэтгэх талаар Засгийн газартай гэрээ байгуулж ажиллана.
4.Академи нь дараахь эрхийг хэрэгжүүлнэ:
1/эзэмшилдээ байгаа өмч хөрөнгө, санхүүжилтийн эх үүсвэрийг зохих хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах;
2/эрдэм шинжилгээний бүтээл, ном, сэтгүүл хэвлэж нийтлэх;
3/гадаад орны шинжлэх ухааны байгууллагуудтай харилцаа тогтоох, хамтын ажиллагаа хөгжүүлэх;
4/өөрийн нэрэмжит шагнал бий болгож, түүний санг байгуулах.
5/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар Академийн харьяа хүрээлэнгийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийн дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцох.
/Энэ заалтыг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн./
5.Академи нь зохих журмын дагуу хийсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.