Jury

Хоёрдугаар бүлэг. Шуудангийн талаархи төрийн зохицуулалт

Шуудангийн тухай хууль 9 дүгээр зүйл. Харилцаа холбооны зохицуулах хорооны эрх хэмжээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2003-05-15
Мөрдөж эхэлсэн
2003-05-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

9.1.Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан Зохицуулах хороо дараахь эрх хэмжээтэй байна:

9.1.1.бүх нийтийн үйлчилгээний төрлийг тогтоох санал боловсруулах;

/Энэ заалтыг 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.1.2.энэ хуулийн 7.1.1-д заасан давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ үзүүлэгч бусад үйлчлэгчээс Харилцаа холбооны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоож, мөрдүүлэх;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

9.1.3.шуудангийн нэгдсэн кодыг боловсруулах;

9.1.4.хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, зохицуулалтын баримт бичиг болон холбогдох журам батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.1.5.шуудангийн харилцан холболтын журмыг баталж, хэрэгжилтийг хангуулах;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.1.6.шуудангийн илгээмж хүргэх хугацааг тогтоож, мөрдүүлэх;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.1.7.хууль тогтоомжид заасан бусад эрх хэмжээ.

/Энэ заалтын дугаарт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоол

    ЗаалтЭх бичвэр

  3. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    Заалт2

  4. "Дотоодын болон улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага"-ыг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. "Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх нөхцөл, шаардлага" батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Шуудангийн илгээмж хүргэх хугацааг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 8Хураах
  1. Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  2. Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.