Jury

Гуравдугаар бүлэг. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан

Харилцаа холбооны тухай хууль 11 дүгээр зүйл. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2001-10-18
Мөрдөж эхэлсэн
2001-10-18
Эх сурвалжаас татсан
2026-10-15

11.1.Зайлшгүй шаардлагатай харилцаа холбооны үйлчилгээг алслагдсан орон нутаг болон үйлчилгээ хүрээгүй хүн амд хүргэх, шинээр сүлжээ байгуулах, өргөтгөх, шинэчлэх зорилгоор шуудангийн болон цахилгаан холбооны бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг тус тус бүрдүүлж, зарцуулна.

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

11.2.Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

11.2.1.хандив, зээл, тусламжийн хөрөнгө;

11.2.2.бусад хөрөнгө.

11.3.Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг зөвхөн энэ хуулийн 11.1-д заасан зориулалтаар зарцуулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Шуудангийн тухай хууль

    Заалт9.1.2

  2. Өргөн нэвтрүүлгийн тухай хууль

    Заалт20.4

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.