Jury

Хоёрдугаар бүлэг. Шуудангийн талаархи төрийн зохицуулалт

Шуудангийн тухай хууль 7 дугаар зүйл. Шуудангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2003-05-15
Мөрдөж эхэлсэн
2003-05-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийн гарчигт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.Шуудангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.1.бүх нийтийн үйлчилгээний төрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн тогтоох;

/Энэ заалтыг 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.2.шуудангийн салбарыг хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

7.1.3.үйлчлэгч болон шуудангийн илгээмж тээвэрлэгч этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах журам баталж, хэрэгжүүлэх;

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.4.шуудангийн нэгдсэн код батлах;

7.1.5.үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэлт, борлуулалт, дахин үнэлэлт, улсын фондын баяжуулалт, хадгалалт, хамгаалалтын журмыг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.1.6.шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрмийг батлах;

/Энэ заалтыг 2007 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.1.7.шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгах журмыг батлах;

/Энэ заалтыг 2007 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.1.8.олон улсын шуудангийн байгууллагад Монгол Улсыг төлөөлөх, холбогдох санал, дүгнэлт боловсруулах, олон улсын байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.1.9.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарт 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтын дугаарт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Тогтоол хүчингүй болгох тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Өрх бүрт шуудан)

    ЗаалтЭх бичвэр

  4. ШУУДАНГИЙН МАРКИЙН СЭДВИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (ЕС-ын захирамж)

    Заалт1

  5. Шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүс, бүх нийтийн үйлчилгээний төрлийг шинэчлэн тогтоох тухай

    Заалт1

  6. Бүсчлэлийн код батлах тухай

    Заалт1

Бүгдийг харах · 19Хураах
  1. Шуудангийн маркийн сэдвийн төлөвлөгөө батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Шуудангийн маркийн сэдвийн төлөвлөгөө батлах тухай

    Заалт1

  3. Бүсчлэлийн кодыг шинэчлэн батлах тухай

    Заалт1

  4. ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ- "Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрэм"

    ЗаалтЭх бичвэр

  5. ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- "Үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэлт, дахин үнэлэлт, борлуулалтын журам"

    ЗаалтЭх бичвэр

  6. ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- "Шуудангаар үйлчлэгч болон шуудангийн илгээмж тээвэрлэгч этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах журам"

    ЗаалтЭх бичвэр

  7. ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- "Шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгах журам"

    ЗаалтЭх бичвэр

  8. Шуудангийн нэгдсэн код шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  9. ШУУДАНГИЙН НЭГДСЭН КОД БАТЛАХ ТУХАЙ (ЕС-ын 2016 оны 60-р захирамжаар хүчингүй болсонд тооцсон)Legalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт1

  10. ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗТХС-ын 2020 оны АLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  11. Шуудангийн нэгдсэн код батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  12. Бүсчлэлийн нэгдсэн код батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт1

  13. БҮСЧЛЭЛИЙН КОДЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Ерөнхий сайдын 2018 оны 69 дүгээр захирамжаар хүчингүй болсонд тооцсон)Legalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.