Jury

Хоёрдугаар бүлэг. Хадгаламжийн даатгалын сангийн үйл ажиллагаа

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль 10 дугаар зүйл. Хадгаламжийн даатгалын сан, түүний эх үүсвэр

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-01-10
Мөрдөж эхэлсэн
2013-01-10
Эх сурвалжаас татсан
2026-10-22

10.1.Хадгаламжийн даатгалын сан /цаашид "Сан" гэх/-гийн удирдлагыг Хадгаламжийн даатгалын корпораци хэрэгжүүлнэ.

10.2.Сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

10.2.1.Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийн 2.5-д заасны дагуу тухайн банкнаас Засгийн газрын Монголбанкин дахь тусгай дансанд төвлөрүүлсэн шимтгэл;

10.2.2.улсын төсвөөс Санд оруулсан эхлэлтийн хөрөнгө;

10.2.3.Монголбанкнаас Санд оруулсан эхлэлтийн хөрөнгө;

10.2.4.хадгаламжийн даатгалын хураамж;

10.2.5.Сангийн хөрөнгө оруулалтаас олсон орлого;

10.2.6.даатгалын тохиолдол бий болсон банкны актив хөрөнгийг борлуулсны орлого;

10.2.7.Засгийн газар, Монголбанк, олон улсын байгууллагаас олгосон зээл, тусламж, бусад санхүүжилт;

10.2.8.гадаадын банк болон олон улсын санхүүгийн байгууллагаас Хадгаламжийн даатгалын корпорацийн авсан зээл;

10.2.9.Хадгаламжийн даатгалын корпорацийн гаргасан бондын эх үүсвэр;

10.2.10.нөхөн төлбөр олгох хугацаа дууссаны дараа энэ хуулийн 16.1-д заасан банкинд үлдсэн нөхөн төлбөрийн хөрөнгө;

/Энэ заалтыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.2.11.хуульд заасан бусад эх үүсвэр.

/Энэ заалтын дугаарт 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

    Заалт3

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.