Jury

Гуравдугаар бүлэг. Хадгаламжийн даатгалын хураамж, нөхөн төлбөр

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль 16 дугаар зүйл. Даатгалын нөхөн төлбөр олгох банк

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-01-10
Мөрдөж эхэлсэн
2013-01-10
Эх сурвалжаас татсан
2026-10-22

16.1.Даатгалын нөхөн төлбөрийг банкаар дамжуулан олгоно.

16.2.Энэ хуулийн 16.1-д заасан даатгалын нөхөн төлбөр олгох банкийг даатгалын тохиолдол бий болсон тухай бүр Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо Монголбанктай зөвшилцөн сонгон шалгаруулна.

16.3.Даатгалын нөхөн төлбөр олгох банкинд тавих шаардлага, сонгон шалгаруулах журмыг Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо батална.

16.4.Хадгаламжийн даатгалын корпораци энэ хуулийн 16.1-д заасан банктай гэрээ байгуулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.