Jury

Хоёрдугаар бүлэг. Хадгаламжийн даатгалын сангийн үйл ажиллагаа

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль 11 дүгээр зүйл. Сангийн актив хөрөнгийн зарцуулалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-01-10
Мөрдөж эхэлсэн
2013-01-10
Эх сурвалжаас татсан
2026-10-22

11.1.Сангийн актив хөрөнгийг дор дурдсанаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно:

11.1.1.хадгаламж эзэмшигчид даатгалын нөхөн төлбөр төлөх;

11.1.2.банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд банкны актив, пассивыг шилжүүлэн авч байгаа банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

/Энэ заалтыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

11.1.3.Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх;

11.1.4.Хадгаламжийн даатгалын корпорацийн авсан зээл болон гаргасан бондын үндсэн өр, хүүгийн төлбөр төлөх.

11.2.Энэ хуулийн 11.1.2-т заасан санхүүгийн дэмжлэг, түүнтэй холбоотой гарах зардлын нийлбэр нь даатгалын нөхөн төлбөр олгоход шаардагдах хөрөнгө, түүнтэй холбоотой гарах зардлын нийлбэрээс бага байх тохиолдолд санхүүгийн дэмжлэгийг үзүүлнэ.

/Энэ хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

11.3.Энэ хуулийн 11.1.2-т заасан санхүүгийн дэмжлэгийг үзүүлэх журмыг энэ хуулийн 22.1-д заасан Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.