Jury

Дөрөвдүгээр бүлэг. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам

Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль 28 дугаар зүйл. Эвлэрүүлэн зуучлал дуусгавар болох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-22
Мөрдөж эхэлсэн
2013-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-17

28.1.Талуудын хүсэлт болон эвлэрүүлэн зуучлагчийн санаачилгаар дор дурдсан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг дуусгавар болгож болно:

28.1.1.аль нэг тал эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй;

28.1.2.уулзалт, ярилцлага удаа дараа хангалттай үр дүнд хүрээгүй, цаашид үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой болсон буюу эвлэрүүлэн зуучлал амжилтгүй болсон;

28.1.3.талууд эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдвэрлүүлэх талаар идэвх санаачилгагүй хандсан;

28.1.4.талууд эвлэрүүлэн зуучлалыг дуусгавар болгох хүсэлт гаргасан;

28.1.5.эвлэрүүлэн зуучлалын хугацаа дууссан, цаашид сунгах боломжгүй болсон;

28.1.6.эвлэрүүлэн зуучлагчийг талууд татгалзсанаар уг ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль

    Заалт125.2

  2. Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль

    Заалт16.2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.