Jury

Дөрөвдүгээр бүлэг. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам

Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль 24 дүгээр зүйл. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах хэлбэр

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-22
Мөрдөж эхэлсэн
2013-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-17

24.1.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эхний уулзалтад талуудыг заавал оролцуулна. Энэ уулзалтаар эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагааны дэг, журам, талуудын эрх, үүргийг танилцуулж, талуудын шаардлага, тайлбарыг сонсож, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлно.

24.2.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг талуудыг хамтран оролцуулах зарчмын дагуу явуулна. Эвлэрүүлэн зуучлагч нь зөвхөн шаардлагатай тохиолдолд талуудтай ганцаарчилсан уулзалт хийнэ.

24.3.Нэг уулзалтын хугацаа нь талуудын тайлбарыг бүрэн сонсох, харилцан ойлголцоход хангалттай байвал зохино.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.