Jury

Хоёрдугаар бүлэг. Инновацийн үйл ажиллагааны удирдлага, төрийн байгууллагын бүрэн эрх

Инновацийн тухай хууль 12¹ дүгээр зүйл. Гарааны компани хувьцаагаа олон нийтэд санал болгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-22
Мөрдөж эхэлсэн
2012-07-05
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

12¹.1.Гарааны компани нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 41.2-т заасан эрх бүхий байгууллагаар дамжуулан хувьцаагаа биржийн бус зах зээлд олон нийтэд санал болгож болно.

12¹.2.Гарааны компанийн олон нийтэд хувьцаа санал болгох журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.

12¹.3.Гарааны компанийн олон нийтэд санал болгох нийт хувьцааны болон нэг хөрөнгө оруулагчийн худалдан авах хувьцааны үнийн дүнгийн дээд хязгаарыг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.