Jury

Хоёрдугаар бүлэг. Инновацийн үйл ажиллагааны удирдлага, төрийн байгууллагын бүрэн эрх

Инновацийн тухай хууль 11 дүгээр зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-22
Мөрдөж эхэлсэн
2012-07-05
Эх сурвалжаас татсан
2026-10-22

11.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга инновацийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.орон нутагтаа инновацийг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог хангах, хамтарсан санхүүжилттэй инновацийн төсөл хэрэгжүүлэх;

11.1.2.аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт байгуулагдсан паркийн хэвийн үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах нийгмийн дэд бүтэц байгуулах, суурь үйлчилгээ үзүүлэх ажлыг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, бусад эх үүсвэрээр шийдвэрлэх, паркийн захиргаанд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах;

11.1.3.орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн инновацийн төслийн нээлттэй шалгаруулалт зохион байгуулах, инновацийн грант олгох;

/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.1.4.энэ хуулийн 11.1.3-т заасныг орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэх, шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор үнэт цаас гаргах, гадаадын хөнгөлөлттэй зээлд хөрөнгийн баталгаа гаргах;

11.1.5.инновацийн үйл ажиллагааг дагнан эрхлэх үүрэгтэй орон нутгийн өмчит компани байгуулж ажиллуулах;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

11.1.6.хуульд заасан бусад бүрэн эрх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.