Jury

Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль 12 дугаар зүйл. Хөрсөнд учруулсан хохирлын нөхөн төлбөр

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-17
Мөрдөж эхэлсэн
2012-06-21
Эх сурвалжаас татсан
2026-11-11

12.1.Хөрсөнд доройтол учруулсан тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны хяналтын улсын байцаагч, холбогдох сум, дүүргийн Засаг дарга учирсан хохирлыг арилгуулж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наймаас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулан, төлөлтөд нь хяналт тавина.

12.2.Гэм буруутай этгээд нөхөн төлбөр төлсөн нь түүнийг Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.