Jury

Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль 10 дугаар зүйл. Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх үйл ажиллагааг урамшуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-17
Мөрдөж эхэлсэн
2012-06-21
Эх сурвалжаас татсан
2026-11-11

10.1.Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан урамшууллыг дараах тохиолдолд олгоно:
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.1.1.тариалангийн газар эзэмшигч, ашиглагч нь хөрсний үржил шимийг анхны үзүүлэлтээс сайжруулсан;

10.1.2.тариалангийн газрын эргэн тойронд ойн зурвас байгуулсан, жимс, жимсгэний мод тариалсан, үржүүлсэн, хашаалсан;

10.1.3.тухайн орон нутагтаа хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж ажлын байр нэмэгдүүлсэн;

10.1.4.нийтийн эдэлбэр газрын хөрсийг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг сайн дурын үндсэн дээр хийсэн;

10.1.5.уул уурхайн үйл ажиллагаанд хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх дэвшилттэй техник, технологи нэвтрүүлсэн, байгаль орчинд ээлтэй арга технологиор явуулсан;

10.1.6.бэлчээрийг улирлын хуваарьтай сэлгэн ашигласан.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.