Jury

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль 7 дугаар зүйл. Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тодорхойлох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1994-06-13
Мөрдөж эхэлсэн
1995-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-16

1.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсөнд дараахь цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг оруулан тооцно:

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1/Төрийн албаны тухай хуулийн 28.2.3-т заасан цалин хөлс, болон бусад хууль тогтоомжийн дагуу олгогдох нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал;

2/цэргийн байгууллагаас цэргийн алба хаагчид олгож байгаа хоол, унааны зардал, орон сууц, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, түүнтэй адилтгах бусад орлого.

/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тэдний цэргийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д, 5 хүртэл жил алба хаасан бол цэргийн алба хаасан нийт хугацаанд авсан цалин хөлсний нийлбэрийг алба хаасан сарын тоонд тус тус хувааж тодорхойлно.

/Энэ хэсэгт 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.Энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан нэг удаагийн тэтгэмж олгоход баримтлах сарын дундаж цалин хөлсийг энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тодорхойлно.

/Энэ хэсгийг 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4.Цэргийн алба хаагчийн алба хааж байсан анги, салбарын холбогдох албан тушаалтан нь тухайн цэргийн алба хаагчийн цалин хөлсийг үнэн зөв тодорхойлох үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Дээрх 7 дугаар зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.