Jury

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль 4 дүгээр зүйл. Цэргийн тэтгэвэр, тэтгэмж авах албан хаагч

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1994-06-13
Мөрдөж эхэлсэн
1995-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-16

1.Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг дор дурдсан албан хаагч авах эрхтэй:

/Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

1/зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч;

2/хилийн цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч;

3/дотоодын цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч;

/Энэ заалтыг 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4/тагнуулын болон төрийн тусгай хамгаалалтын байгууллагын генерал, офицер, ахлагч;

/Энэ заалтад 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

5/цагдаа, шүүх шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, байлдагч;
/Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 1999 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт, 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хууль, 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар тус тус нэмэлт, 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

6/дайчилгаатай сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн;

/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7/авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагч;

/Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ заалтад 2003 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хууль, 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт, 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8/цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч;

/Энэ заалтыг 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/

9/дотоодын цэргийн албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч.

/Энэ заалтыг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ зүйлд 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.