1.Цэргийн тэтгэвэр дор дурдсан төрөлтэй байна:
1/цэргийн жинхэнэ алба болон тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүх шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан тэтгэвэр /цаашид "цэргийн алба хаасны тэтгэвэр" гэх/;
/Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
/Энэ заалтад 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтад 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтад 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2/хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр;
/Энэ заалтад 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3/тэжээгчээ алдсаны тэтгэвэр.
4/суурь тэтгэвэр.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
2.Цэргийн тэтгэмж дор дурдсан төрөлтэй байна:
1/хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж;
2/нас барагчийн ар гэрт олгох тэтгэмж;
/Энэ заалтад 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3/нэг удаагийн тэтгэмж;
4/жирэмсний болон амаржсаны тэтгэмж.
/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/