Jury

Нэгдүгээр бүлэг нийтлэг үндэслэл

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль 6 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны төрөл, хэлбэр

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-06-17
Мөрдөж эхэлсэн
2011-10-01
Эх сурвалжаас татсан
2026-10-08

6.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа нь дараах төрөлтэй байна:

6.1.1.хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ;

6.1.2.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ.

6.2.Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ:

6.2.1.ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах;

6.2.2.ажилд зуучлах;

6.2.3.ажилгүйдлийн тэтгэмж олгох;

6.2.4.нэгдсэн бүртгэл, мэдээллийн үйлчилгээнд хамруулах;

6.2.5.бусад үйлчилгээ.

6.3.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг дараах төсөл, хөтөлбөрийн хэлбэрээр хэрэгжүүлнэ:

6.3.1.хөдөлмөрт бэлтгэх;

6.3.2.хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах;

6.3.3.малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийг дэмжих, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих;

6.3.4.ажил олгогчийг дэмжих;

6.3.5.нийтийг хамарсан ажил зохион байгуулах;

6.3.6.ажил олоход хүндрэлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;

6.3.7.мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын суралцагч, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
/Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.3.8.хууль тогтоомжид заасан, түүнчлэн Засгийн газрын болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэрээр тодорхойлсон бусад төсөл, хөтөлбөр.
/Энэ заалтын дугаарт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.4.Ажилгүйдлийн даатгалын тэтгэмж олгох нөхцөл, журмыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.5.Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үнэ төлбөргүй байна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Ахмад настны тухай хууль

    Заалт9.1

  3. Журамд нэмэлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. "Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төсөл" батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    Заалт5.17

  6. Япон улстай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд авах зарим арга хэмжээний тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.