Jury

Гуравдугаар бүлэг. Хүн худалдаалахтай тэмцэх үйл ажиллагааны арга хэлбэр

Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль 15 дугаар зүйл. Хохирол нөхөн төлүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-01-19
Мөрдөж эхэлсэн
2012-01-19
Эх сурвалжаас татсан
2026-10-22

15.1.Хохирогч нь эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны хохирлоо нөхөн төлүүлэхийг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй.

15.2.Хохирогчийн сэтгэл санааны хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлнө.

15.3.Хохирогчийн сэтгэл санааны хохирлын хэмжээг түүний нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хохирогчид учирсан гэм хорын хэр хэмжээг харгалзан шүүх тогтооно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.