1.1.Энэ хуулийн зорилт нь хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шалтгаан нөхцөлийг нь тогтоон арилгах, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль
Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль нь 2012-01-19-нд батлагдсан, 18 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 12 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-01-17.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2012-01-19
- Мөрдөж эхэлсэн
- 2012-01-19
- Баталсан газар
- Төрийн ордон,Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ
Агуулга
18 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
4 зүйлХоёрдугаар бүлэг Хүн худалдаалахтай тэмцэх үйл ажиллагааны зохион байгуулалт
4 зүйлГуравдугаар бүлэг Хүн худалдаалахтай тэмцэх үйл ажиллагааны арга хэлбэр
8 зүйл- 9 дүгээр зүйлХамгаалах байр
- 10 дугаар зүйлХохирогчийн нэр төр, алдар хүндийг хамгаалах
- 11 дүгээр зүйлГадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хамгаалах
- 12 дугаар зүйлХохирогчид үзүүлэх халамж, үйлчилгээ
- 13 дугаар зүйлХохирогч хүүхдийг хамгаалах
- 14 дүгээр зүйлХүн худалдаалах талаар мэдээлэл өгсөн иргэнийг хамгаалах, урамшуулах
- 15 дугаар зүйлХохирол нөхөн төлүүлэх
- 16 дугаар зүйлХүн худалдаалахтай тэмцэх үйл ажиллагааны санхүүжилт
Дөрөвдүгээр бүлэг Бусад зүйл
2 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль тогтоомж
2.1.Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."хүн худалдаалах" гэж хүнийг биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, хууль бусаар албадан хөдөлмөрлүүлэх, эс, эд эрхтнийг нь авч ашиглан мөлжих зорилгоор хүнд хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах, түүнчлэн өөр хүнийг хяналтдаа байлгаж байгаа этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлөх, хахуульдах аргаар хүнийг элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун далдалсан, дамжуулсан, хүлээн авсан хууль бус үйлдлийг;
/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3.1.2."хохирогч" гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн, хохирогчоор тогтоосон эсэхээс үл шалтгаалан хүн худалдаалахын улмаас эрх, эрх чөлөө, ашиг сонирхол нь зөрчигдсөн хүнийг.
/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.