Jury

Гуравдугаар бүлэг. Хүн худалдаалахтай тэмцэх үйл ажиллагааны арга хэлбэр

Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль 14 дүгээр зүйл. Хүн худалдаалах талаар мэдээлэл өгсөн иргэнийг хамгаалах, урамшуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-01-19
Мөрдөж эхэлсэн
2012-01-19
Эх сурвалжаас татсан
2026-10-22

14.1.Хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлж, таслан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдүүлэг өгсөн гэрч болон уг гэмт хэргийн талаар бодит мэдээлэл өгсөн иргэний аюулгүй байдлыг хангах зорилгоор түүнийг энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан хохирогчийг хамгаалах арга хэмжээнд хамруулж болно.

14.2.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу цагдаагийн байгууллага хүн худалдаалах гэмт хэргийн талаарх мэдээллийг иргэдээс төлбөртэй авч болно.

/Энэ хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.