Jury

Хоёрдугаар бүлэг. Хүн худалдаалахтай тэмцэх үйл ажиллагааны зохион байгуулалт

Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль 8 дугаар зүйл. Хэвлэл, мэдээллийн байгууллагын үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-01-19
Мөрдөж эхэлсэн
2012-01-19
Эх сурвалжаас татсан
2026-10-22

8.1.Хэвлэл, мэдээллийн байгууллага дор дурдсан зар сурталчилгаа, мэдээлэл тараахыг хориглоно:

8.1.1.хохирогчийн бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр хохирогчийн талаарх мэдээлэл;

8.1.2.гадаадын иргэнтэй гэр бүл болоход зуучлах тухай зар сурталчилгаа;

8.1.3.хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгдэхэд хүргэхүйц бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, холбоо, цахим сүлжээ ашигласан ил буюу далд зар сурталчилгаа.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.