Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль

Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль нь 2008-01-03-нд батлагдсан, 20 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 7 огноотой, хамгийн сүүлийнх нь 2022-06-03.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-01-03
Мөрдөж эхэлсэн
2008-01-25
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙ

Агуулга

20 зүйл

Хоёрдугаар бүлэг Тооллого зохион байгуулж явуулах эдийн засгийн баталгаа

1 зүйл
  1. 6 дугаар зүйлТооллого зохион байгуулж явуулахад гарах зардал, түүний санхүүжилт

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын хүн ам, орон сууцны улсын ээлжит болон завсрын тооллого зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль тогтоомж

2.1.Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Статистикийн тухай хууль, Архивын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."хүн ам, орон сууцны улсын тооллого" /цаашид "тооллого" гэх/ гэж энэ хуульд заасан тооллогын хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршин сууж байгаа нийт хүн ам буюу тооллогод хамрагдах нутаг дэвсгэр дэх хүн амыг хамруулан хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн хүрээний мэдээллийг цуглуулах, боловсруулах, нэгтгэх, дүн шинжилгээ хийх, тооллогын үр дүнг тараах цогц үйл ажиллагааг;

3.1.2."тооллогын тов" гэж тооллого явуулах хугацааны эхний өдөрт шилжих шөнийн 00 цагийг;

3.1.3."тооллогын нэгж" гэж хувь хүн, түүний амьдарч байгаа байр, орон сууцыг;

3.1.4."тооллогын ажилтан" гэж энэ хуулийн 13.5.2-т заасан тооллогын комиссын гишүүн, тэдгээрт гэрээгээр ажиллаж байгаа түр ажилтныг.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.