Jury

Тавдугаар бүлэг. Тооллого зохион байгуулж явуулахад төрийн болон орон нутгийн байгууллага, иргэдийн оролцоо

Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль 16 дугаар зүйл. Тооллого зохион байгуулж явуулахад нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-01-03
Мөрдөж эхэлсэн
2008-01-25
Эх сурвалжаас татсан
2026-10-22

16.1.Тооллого зохион байгуулж явуулахад бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дор дурдсан эрх, үүрэгтэй:

16.1.1.энэ хуулийн 6.3-т заасан зардлыг төсөвт тусгах;

16.1.2.энэ хуулийн 16.2-т заасан асуудлаар тухайн шатны Засаг даргын, тооллого явуулахтай холбогдсон асуудлаар харьяа тооллогын комиссын мэдээллийг сонсож, тулгамдсан асуудлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх;

16.1.3.орон нутагт тооллого зохион байгуулж явуулахтай холбоотой бусад асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх.

16.2.Тооллого зохион байгуулж явуулахад бүх шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга дор дурдсан үүрэгтэй оролцоно:

16.2.1.нутаг дэвсгэртээ тооллого явуулах бэлтгэл ажлыг хангах;

16.2.2.тооллого явуулахын өмнө хүн ам, өрхийн бүртгэлийн хөдөлгөөнийг бүрэн хийж, мэдээллийн санг бэлтгэх;

16.2.3.тооллогын асуудлаар Улсын комисс болон Үндэсний статистикийн хорооноос өгсөн удирдамж, чиглэлийн дагуу тооллогын ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

16.2.4.тооллого явуулахтай холбогдуулан харъяа нутаг дэвсгэрийн гудамж, талбайн нэр, байр, орон сууцны хаягжилт, дугаарлалтыг цэгцлэх, тооллого явуулах нутаг дэвсгэрийн хил заагийг тогтоон, зураглал гаргах;

16.2.5.тооллогын комиссыг ажиллах болон тооллогын материалыг хадгалах байр, тавилга, шаардлагатай бусад тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах;

16.2.6.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.