Jury

Гуравдугаар бүлэг. Тооллогын төрөл, хугацаа, хамрах хүрээ

Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль 10 дугаар зүйл. Тооллогын нэгж

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-01-03
Мөрдөж эхэлсэн
2008-01-25
Эх сурвалжаас татсан
2026-10-22

10.1.Хүн амын тооллогод дараахь хувь хүнийг хамруулна:

10.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа Монгол Улсын иргэн;

10.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт 183 хоногоос дээш хугацаатай оршин сууж байгаа болон оршин суухаар эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан гадаадын харьяат иргэн, харьяалалгүй хүн;

10.1.3.гадаадад оршин суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүл;

10.1.4.гадаадад ажиллаж, суралцаж байгаа болон хувийн хэргээр оршин суугаа Монгол Улсын иргэн.

10.2.Орон сууцны тооллогод дараахь байр, орон сууцыг хамруулна:

10.2.1.сууцны тусдаа байшин;

10.2.2.нийтийн зориулалттай орон сууцны барилгын доторх сууц;

10.2.3.бүх төрлийн гэр;

10.2.4.нийтийн байр;

10.2.5.сууцны бус зориулалттай бусад байр, талбай.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.