Jury

Дөрөвдүгээр бүлэг. Тооллогын зохион байгуулалт

Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль 12 дугаар зүйл. Тооллого зохион байгуулж явуулах байгууллага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-01-03
Мөрдөж эхэлсэн
2008-01-25
Эх сурвалжаас татсан
2026-10-22

12.1.Үндэсний статистикийн хороо бүтэцдээ тооллогын асуудал дагнан хариуцсан, байнгын ажиллагаатай, мэргэжлийн нэгжтэй байна.

12.2.Үндэсний статистикийн хорооны энэ зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан нэгж нь тооллогын болон тооллого хоорондын судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийх, гүнзгийрүүлсэн судалгаа, тооцоо хийх, мэдээллийг нийтэд мэдээлэх өсөн нэмэгдэж байгаа мэдээллийн хэрэгцээ, шаардлага болон үндэсний хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд мониторинг хийх, хүн ам болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамаарлыг судлах чиг үүрэгтэй байна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.