Jury

Хоёрдугаар бүлэг. Хувийн хамгаалалтын үйл ажиллагаа

Хувийн хамгаалалтын тухай хууль 12 дугаар зүйл. Нэг бүрийн тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2001-06-08
Мөрдөж эхэлсэн
2001-06-08
Эх сурвалжаас татсан
2026-10-22

12.1.Бие хамгаалагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэнийг хүч хэрэглэхгүйгээр таслан зогсоох боломжгүй, эсхүл үйлчлүүлэгчийн амь бие, эрүүл мэндэд аюул учруулахаар бүлэглэн довтолсон үед зэвсэггүйгээр тулалдах мэх, дараахь нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэж болно:

12.1.1.гав;

12.1.2.хүлэг;

12.1.3.резинэн ба цахилгаан бороохой;

12.1.4.нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр;

12.1.5.резинэн ба хуванцар сумтай буу.

12.2.Хүүхэд болон жирэмсэн болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүмүүст нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэхийг хориглоно.

12.3.Нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэснээс хүний эрүүл мэндэд гэм хор учирсан бол бие хамгаалагч эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээ авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд нэн даруй мэдэгдэнэ.

12.4.Бие хамгаалагч нэг бүрийн тусгай хэрэгсэл, зэвсэггүйгээр тулалдах мэх хэрэглэх, ашиглах зааврыг Улсын ерөнхий прокурор, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Заавар батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль

    Заалт12.1

  3. Тахарын албаны тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт11.3

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.