/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.20-д заасан олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын хавсралтад заасан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох, реэкспортлох, импортлох хүсэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.2.Энэ зүйлийн 8.1-д заасан хүсэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан журмын дагуу зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.3.Зөвшөөрлийн баримт бичиг, түүнтэй адилтгах эрхийн бичгийн загварыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
8.4.Зөвшөөрөл, гэрчилгээ нь олгогдсон өдрөөс хойш 6 сарын дотор хүчинтэй байна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
8.5.Зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглоно.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.6.Иргэн энэ хуулийн 8.1-д заасан зөвшөөрөл авах хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
8.6.1.амьтан агнах, барих зөвшөөрөл, гарал үүслийн тодорхойлолт худалдан авсныг нотлох баримт бичиг;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
8.6.2.хүлээн авах болон илгээх хаяг;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
8.6.3.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан төлбөр, хураамж төлсөн баримт.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
8.7.Хуулийн этгээд энэ хуулийн 8.1-д заасан зөвшөөрөл авах хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
8.7.1.амьтан агнах, барих гэрээний хуулбар;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
8.7.2.судалгааны дээж шинжлүүлэх тохиолдолд гадаадын хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний хуулбар;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
8.7.3.хүлээн авах болон илгээх хаяг;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
8.7.4.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан төлбөр, хураамж тушаасан баримт бичиг.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
8.8.Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг хилээр нэвтрүүлэхэд Генетик нөөцийн тухай хуулийн 10.1-д заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./