1.1.Энэ хуулийн зорилт нь Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай Конвенци /цаашид “Конвенци” гэх/-ийг хэрэгжүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг олон улсад худалдаалах зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль
Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль нь 2002-11-07-нд батлагдсан, 15 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 6 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2002-11-07
- Мөрдөж эхэлсэн
- 2002-11-07
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- ХОВОРДСОН АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ЭД ЗҮЙЛИЙН ГАДААД ХУДАЛДААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ
Агуулга
15 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
3 зүйлХОЁРДУГААР БҮЛЭГ Конвенцийг хэрэгжүүлэх байгууллага
3 зүйлГУРАВДУГААР БҮЛЭГ Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааны зохицуулалт
4 зүйлДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Бусад зүйл
5 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль тогтоомж
2.1.Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль тогтоомж нь Амьтны аймгийн тухай, Байгалийн ургамлын тухай, Ан агнуурын тухай, Гаалийн тухай хууль, Генетик нөөцийн тухай, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь зөвхөн дэлхийд ховордсон Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд, түүгээр хийсэн бүтээгдэхүүн /цаашид “эд зүйл” гэх/-ийг олон улсад худалдаалах хүрээнд үйлчилнэ.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.