Jury

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Бусад зүйл

Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль 12 дугаар зүйл. Конвенци, түүний хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-11-07
Мөрдөж эхэлсэн
2002-11-07
Эх сурвалжаас татсан
2026-10-22

12.1.Удирдан зохицуулах зөвлөл Конвенци, түүний хавсралтад орсон нэмэлт, өөрчлөлтийг зөвшөөрөх, эс зөвшөөрөх, нэмэлт тайлбар хийх тухай саналаа боловсруулж 14 хоногийн дотор Засгийн газарт уламжлана.

12.2.Засгийн газар уг асуудлыг 30 хоногийн дотор хэлэлцээд холбогдох шийдвэрийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

12.3.Удирдан зохицуулах зөвлөл Конвенци, түүний хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж Засгийн газарт уламжилна.

12.4.Засгийн газар уг асуудлыг хэлэлцээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөн Конвенцийн нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэнэ.

/Энэ зүйлийг 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.