Jury

ХОЁРДУГААР БҮЛЭГ Конвенцийг хэрэгжүүлэх байгууллага

Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль 5 дугаар зүйл. Удирдан зохицуулах зөвлөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-11-07
Мөрдөж эхэлсэн
2002-11-07
Эх сурвалжаас татсан
2026-10-22

5.1.Удирдан зохицуулах зөвлөл дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

5.1.1.Монгол Улсад Конвенцийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

5.1.2.Конвенцийн хавсралтад орсон нэмэлт, өөрчлөлтийг зөвшөөрөх, эс зөвшөөрөх, нэмэлт тайлбар хийх тухай асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

5.1.3.Конвенцийн хавсралтад шинээр нэмэлт, өөрчлөлт оруулах санал, Талуудын бага хурлаар хэлэлцэх асуудал, тогтоолын төсөл боловсруулж Засгийн газарт уламжлах;

5.1.4.Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох, импортлоход гаалийн хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох, уг зөвшөөрлийг хүчингүй болгох;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5.1.5.Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг реэкспортлох болон далай тэнгисээс олборлон оруулах, Конвенцид нэгдэн орохоос өмнө олж авсан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлоход гэрчилгээ олгох;

5.1.6.энэ хуулийн 6.1-д заасан дүгнэлт, тодорхойлолтыг гаргуулахаар Шинжлэх ухааны зөвлөлд уламжлах;

5.1.7.Конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тайланг жил бүр Конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлэх;

5.1.8.холбогдох хууль тогтоомжийн дагуу хураан авсан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг борлуулах, устгах, байгальд нь эргүүлэн тавих ажлыг зохион байгуулах;

5.1.9.энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар бусад байгууллагуудтай хамтран ажиллах.

5.1.10.Конвенцийн 3 дугаар хавсралтад оруулах амьтан, ургамлын зүйлийн жагсаалтыг Шинжлэх ухааны зөвлөлтэй хамтран боловсруулж,байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулах.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.