Jury

Хоёрдугаар бүлэг. Харилцаа холбооны талаархи төрийн байгууллагын бүрэн эрх

Харилцаа холбооны тухай хууль 9 дүгээр зүйл. Зохицуулах хорооны бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2001-10-18
Мөрдөж эхэлсэн
2001-10-18
Эх сурвалжаас татсан
2026-10-15

9.1.Зохицуулах хороо харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

9.1.1.харилцаа холбооны талаар төрөөс баримталж буй бодлогын талаар санал боловсруулах, эрх бүхий байгууллагыг мэдээллээр хангах;

9.1.2.хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих;

/Энэ заалтад 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.1.3.харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийг баталгаажуулах, холбогдох техникийн нөхцөл, шаардлага, норматив баримт бичиг, журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.1.4.сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журмыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

9.1.5.харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлалыг батлах, зах зээлд зүй ёсны монополь болон давамгайлж буй үйлчилгээний тарифыг хянах, батлах;

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

9.1.6.харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэхтэй холбогдсон журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.1.7.бүх нийтийн үйлчилгээний үүргийн хэрэгжилтийг хангуулах;

9.1.8.харилцаа холбооны стандарт боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

9.1.9.сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх;

9.1.10.радио, телевизийн болон тэдгээрийг дамжуулах үйлчилгээний нөхцөл, шаардлагыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.1.11.энэ хуулийн 6.1.4-д заасан журмын дагуу зохицуулалтын үйлчилгээний хөлсний хувь хэмжээг тогтоох;

9.1.12.тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх;

/Энэ заалтад 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

9.1.13.дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, уг үйлчилгээтэй холбоотой зохицуулалтын журам батлах;

/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/

9.1.14.домэйн нэрийг бүртгэх, ашиглахтай холбогдсон журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.1.15.тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэх харилцаа холбооны үйлдвэрлэл, ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам батлах;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.1.16.Зохицуулах хорооны төсөв, ажлын албаны жилийн төлөвлөгөөг батлах.

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.1.17.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарт 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтын дугаарт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчилөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

48 эх сурвалжийн эхний 40.

  1. Аргачлал шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Тоон радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагыг тогтоож, батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Өргөн нэвтрүүлгийн тухай хууль

    Заалт20.5.1

  4. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    Заалт5

  5. Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоол

    ЗаалтЭх бичвэр

  6. Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоол

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 40Хураах
  1. Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах радио давтамжийн хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоол

    ЗаалтЭх бичвэр

  3. Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоол

    ЗаалтЭх бичвэр

  4. "Харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх журам" батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. "Иргэний нисэхийн агаарын холбооны үйлчилгээнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага" батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. "Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам"-ыг шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  7. "Сансрын холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага" шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  8. "Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага" шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  9. Журам, аргачлал батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  10. "Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ"-г шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  11. "Дотоодын болон улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага"-ыг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  12. "Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх нөхцөл, шаардлага" батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  13. "Радио релейнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага"-ыг шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  14. "Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага"-ыг шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  15. "Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага"-ыг шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  16. "Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага (интернэтийн үйлчилгээнд)"-ыг шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  17. "Телевизийн өргөн нэвтрүүлгийн станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн шаардлага"-ыг шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  18. "Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам"-ыг шинэчлэн батлах

    ЗаалтЭх бичвэр

  19. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  20. "Барилгын дээвэр дээрх холбооны антены суурийн байгууламжийн суурилуулалт" харилцаа холбооны норм ба дүрмийн баримт бичгийг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  21. Нормативын баримт бичгийг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  22. “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам” батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  23. Тогтоолд өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  24. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  25. Журам шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  26. Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага тогтоож, батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  27. Радио релейнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага тогтоож, батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  28. “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-г шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  29. Радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагыг тогтоож, батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  30. Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  31. Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  32. Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  33. Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  34. Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.