Jury

Хоёрдугаар бүлэг. Харилцаа холбооны талаархи төрийн байгууллагын бүрэн эрх

Харилцаа холбооны тухай хууль 6¹ дүгээр зүйл. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн талаарх салбар хоорондын үйл ажиллагаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2001-10-18
Мөрдөж эхэлсэн
2001-10-18
Эх сурвалжаас татсан
2026-10-15

/Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ зүйлийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

6¹.1.Монгол Улсад харилцаа холбоо, мэдээллийн технологи нэгдмэл бодлого, төлөвлөлттэй байна.

6¹.2.Дараахь байгууллага харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулна:
/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6¹.2.1.төрийн захиргааны төв байгууллага, тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байхгүй бол төрийн захиргааны байгууллага;

6¹.2.2.Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага;

6¹.2.3.Шүүхийн ерөнхий зөвлөл;

6¹.2.4.Улсын ерөнхий прокурорын газар.

6¹.3.Төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага Засгийн газраар шийдвэрлүүлэх харилцаа холбоо, мэдээллийн технологийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн хүрээний асуудлаар харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авсан байна.
/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6¹.4.Салбар хооронд харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх бодлого, төлөвлөлтийн асуудлыг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6¹.5.Төрийн захиргааны төв болон холбогдох төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх ажлын хэрэгжилтийн явцад хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсний дараагийн жилийн эхний улиралд багтаан харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6¹.6.Харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх ажлын хэрэгжилтэд харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан журмын дагуу үнэлгээ хийнэ.
/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.