Jury

Гуравдугаар бүлэг. Улсын нөөцийн талаархи төрийн байгууллага, албан тушаалтны бүрэн эрх

Улсын нөөцийн тухай хууль 13 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2007-07-05
Мөрдөж эхэлсэн
2007-07-05
Эх сурвалжаас татсан
2026-10-22

13.1.Засгийн газар нь улсын нөөцийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

13.1.1.улсын нөөцийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

13.1.2.стратегийн нөөцийн бараа, материалын байршил, тоо хэмжээг тогтоох;

13.1.3.гамшгийн нөөцийн бараа, материалын байршил, нэр төрөл, тоо хэмжээг тогтоох;

13.1.4.улсын нөөцөөс бараа, материалыг зориулалтын дагуу гаргах, нөхөн бүрдүүлэх шийдвэр гаргах;

13.1.5.энэ хуулийн 13.1.9-т заасан журмын дагуу захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх гамшгийн нөөцийн бараа, материалын нэр төрөл, тоо хэмжээг тогтоох;

13.1.6.улсын нөөцийг санхүүжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;

13.1.7.даатгалд хамрагдах бараа, материалын нэр төрөл, санхүүжилтийн хэмжээг батлах;

13.1.8.нөөцийн бараа, материалыг хүлээн авах, хадгалах, шинэчлэх, хэвийн хорогдол тооцох журмыг батлах;

13.1.9.гамшгийн нөөцөөс бараа, материал захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх журмыг батлах;

13.1.10.орон нутгийн нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Бензин, шатахууны нөөц хэлбэрээр Монгол Улсыг хөгжүүлэх санд байршуулсан газрын тосны бүтээгдэхүүнийг шинэчлэх тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (...нөөцийн бараа авах, хадгалах...)

    ЗаалтЭх бичвэр

  4. Зарим аймагт өвөлжилтийн байдал хүндэрч байгаатай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Мал хаваржилт,төл бойжилтын байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Өвөлжилтийн байдал хүндэрч байгаатай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 13Хураах
  1. Япон улсын Засгийн газарт буцалтгүй тусламж үзүүлэх тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Өвөлжилтийн байдал хүндэрч байгаатай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль

    Заалт13.8

  6. Улсын нөөцөөс бараа, материал гаргах, нөхөн бүрдүүлэх тухай

    ЗаалтЭх бичвэр

  7. "Ноолуур" хөтөлбөр батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.