Jury

Гуравдугаар бүлэг. Улсын нөөцийн талаархи төрийн байгууллага, албан тушаалтны бүрэн эрх

Улсын нөөцийн тухай хууль 14 дүгээр зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2007-07-05
Мөрдөж эхэлсэн
2007-07-05
Эх сурвалжаас татсан
2026-10-22

14.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын нөөцийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.1.1.нөөцийн бараа, материалын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, байршил, нэр төрөл, тоо хэмжээ, хөрөнгийн эх үүсвэр болон зарцуулах, нөхөн бүрдүүлэх талаархи саналыг Засгийн газарт оруулан шийдвэрлүүлж, хэрэгжилтэд хяналт тавих;

14.1.2.энэ хуулийн 13.1.5-д заасан хэмжээнд гамшгийн нөөцийн бараа, материалыг захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх;

14.1.3.орон нутгийн нөөцийн тоо хэмжээ, нэр төрлийг тухайн шатны эрх бүхий албан тушаалтантай зөвшилцөн тогтоох.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.