Jury

Тавдугаар бүлэг. Донороос цус, цусны бүрэлдэхүүн хэсэг цуглуулах,. Шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх

Цусны донорын тухай хууль 17 дугаар зүйл. Цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-05-22
Эх сурвалжаас татсан
2026-10-22

17.1.Цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх үйл ажиллагааг Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.2, 15.1.7, 15.1.12-т заасан тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллага хэрэгжүүлнэ.

17.2.Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.7, 15.1.12-т заасан эрүүл мэндийн байгууллага нь цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах, шинжлэх, боловсруулах зориулалтаар тусгайлан тоноглосон тээврийн хэрэгслийг ашиглан энэ хуулийн 17.1-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлж болно.

17.3.Цус, цусан бүтээгдэхүүний тээвэрлэлтийг цусны донорын үйл ажиллагаанд оролцогч эрүүл мэндийн байгууллага гүйцэтгэнэ.

17.4.Энэ хуулийн 11.1-д заасан эрүүл мэндийн байгууллага нь цус, цусан бүтээгдэхүүн сэлбэлттэй холбоотой урвал, хүндрэл үүссэн тохиолдлыг цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллагад мэдээлнэ.

17.5.Цус, цусан бүтээгдэхүүнийг Эрүүл мэндийн тухай хуулийн 37.3-т заасан журмын дагуу судалгаа, шинжилгээний зорилгоор ашиглаж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.