Jury

ГУРАВДУГААР БҮЛЭГ Монгол банкны үйл ажиллагаа

Төв банк/Монголбанк/-ны тухай хууль 17 дугаар зүйл. Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1996-09-03
Мөрдөж эхэлсэн
1996-10-01
Эх сурвалжаас татсан
2026-10-21

Монголбанк Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэхдээ дараахь үйл ажиллагааг явуулж болно:

1/зохих нөхцөлийг тусгасан гэрээний дагуу төрийн сангийн нэгдсэн дансыг Сангийн сайдын хүсэлтээр өөр дээрээ байршуулж, Засгийн газрын төлбөр, түүнтэй холбогдох төлбөр тооцоог гүйцэтгэх;

/Энэ заалтад 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2/Засгийн газраас гаргасан үнэт цаасыг Засгийн газрын хүсэлтээр бусад этгээдэд зуучлан борлуулах ба төрийн мөнгөний бодлогын зорилт, зах зээлийн тухайн үеийн нөхцөл байдалд нийцэж байвал түүнийг худалдан авах, худалдах;

/Энэ заалтад 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3/Засгийн газрын болон түүнээс баталгаа гаргасан хуулийн этгээдийн гадаадаас авсан зээлийн төлбөрийн хуваарийг баримтлан төрийн сангийн нэгдсэн дансны үлдэгдлийн хэмжээнд багтаан төлбөр тооцоо гүйцэтгэх;

/Энэ заалтад 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4/хууль тогтоомжид нийцсэн зуучлалын бусад үйл ажиллагаа эрхлэх.

5/Өрийн удирдлагын тухай хуулийн 11.1-д заасан үйл ажиллагаа.

/Энэ заалтыг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль

    Заалт1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.