Jury

ГУРАВДУГААР БҮЛЭГ Монгол банкны үйл ажиллагаа

Төв банк/Монголбанк/-ны тухай хууль 20¹ дүгээр зүйл. Банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих зээл олгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1996-09-03
Мөрдөж эхэлсэн
1996-10-01
Эх сурвалжаас татсан
2026-10-21

1.Монголбанк эцсийн зээлдүүлэгчийн хувьд төлбөр түргэн гүйцэтгэх чадварт нь түр хугацааны хүндрэл үүссэн, өөрийн үйл ажиллагааны үр дүнд уг хүндрэлээс гарч, зээлийг хугацаанд нь эргэн төлөх боломжтой, төлбөрийн чадвартай банкинд энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан Монголбанкны хүлээн зөвшөөрөх актив хөрөнгийн барьцаатай зээл олгож болно.

2.Монголбанк энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зээлийн нийт хэмжээг тодорхойлж, нэг банкинд олгох зээлийн хэмжээг тухайн банкны зээлжих чадварын хязгаарт багтаан тогтооно.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монголбанкны хүлээн зөвшөөрөх актив хөрөнгийн жагсаалтыг Монголбанк баталж, нийтэд мэдээлнэ.

4.Монголбанк бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн тохиолдолд Банкны тухай хуульд заасны дагуу банкинд зээл олгож болно.

5.Банкинд зээл олгох нийтлэг журмыг энэ хуульд нийцүүлэн Монголбанк тогтооно.

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.