Jury

Дөрөвдүгээр бүлэг. Монгол Улсын статистикийн байгууллагын тогтолцоо, бүрэн эрх

Статистикийн тухай хууль 15 дугаар зүйл. Үндэсний статистикийн хорооны даргын бүрэн эрх, түүнийг хэрэгжүүлэх баталгаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1997-06-05
Мөрдөж эхэлсэн
1997-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-16

/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1.Үндэсний статистикийн хорооны дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1/албан ёсны статистикийн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, мэдээллийн үзүүлэлт, аргачлал, зааврыг батлах буюу зөвшөөрөх зэрэг асуудлаар тушаал гаргах;

2/аймаг, нийслэл, дүүргийн статистикийн газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөх;

/Энэ заалтад 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хууль, 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3/Улсын Их Хурлын Байнгын хороо, Засгийн газар, холбогдох бусад байгууллагатай шууд харилцаж, Улсын Их Хурлын чуулган, Байнгын хороо, Засгийн газрын хуралдаанд зөвлөх эрхтэйгээр оролцох;

/Энэ заалтад 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтыг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4/Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн үйл ажиллагааны журмыг батлах;

/Энэ заалтад 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5/Үндэсний статистикийн хороог төлөөлөх;

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6//Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7/Улсын Их Хурлын Байнгын хороо, Засгийн газар, холбогдох бусад байгууллагатай шууд харилцаж, Улсын Их Хурлын чуулган, Байнгын хороо, Засгийн газрын хуралдаанд зөвлөх эрхтэйгээр оролцох;

/Энэ заалтыг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

8/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Үндэсний статистикийн хорооны дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараахь баталгаагаар хангагдана:

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1/төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд тохирсон цалин авч, шаардлагатай бусад хангамж эдлэх;

2/уналга, холбооны хэрэгслээр хангагдах;

3/хуулиар тогтоосон бусад баталгаа.

/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

3.Үндэсний статистикийн хорооны дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараахь баталгаагаар хангагдана:

1/төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд тохирсон цалин авч, шаардлагатай бусад хангамж эдлэх;

2/уналга, холбооны хэрэгслээр хангагдах;

3/хуулиар тогтоосон бусад баталгаа.

/Энэ хэсгийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Үндэсний статистикийн газрын дарга, дэд даргад зэрэг дэв олгох журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Хүн амын амьжиргааны 2017 оны доод түвшинг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Хүн амын амьжиргааны 2018 оны доод түвшинг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Хүн амын амьжиргааны 2019 оны доод түвшинг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Салбарын бүртгэл, мэдээллийн маягт, нөхөх заавар батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Хүн амын амьжиргааны 2020 оны доод түвшинг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 17Хураах
  1. Хүн амын амьжиргааны 2021 оны доод түвшинг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Хүн амын амьжиргааны 2022 оны доод түвшинг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлах тухай (з-оүитбс-1)

    ЗаалтЭх бичвэр

  4. Хүн амын амьжиргааны 2023 оны доод түвшинг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Хүн амын амьжиргааны 2024 оны доод түвшинг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Хүн амын амьжиргааны доод түвшинг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  7. Хүн амын амьжиргааны доод түвшинг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  8. Үндэсний статистикийн газрын дарга үндэсний татварын ерөнхий газрын даргаLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  9. Эрүүл мэндийн үндэсний тооцооны ангиллыг батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  10. Маягт, түүнийг нөхөх зааврыг батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  11. Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.