Jury

Дөрөвдүгээр бүлэг. Монгол Улсын статистикийн байгууллагын тогтолцоо, бүрэн эрх

Статистикийн тухай хууль 13 дугаар зүйл. Үндэсний статистикийн хорооны удирдлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1997-06-05
Мөрдөж эхэлсэн
1997-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-16

/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1.Үндэсний статистикийн хорооны даргыг Монгол Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Үндэсний статистикийн хорооны дарга үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд хариуцан тайлагнана.

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.Үндэсний статистикийн хороо Дэд даргатай байна. Дэд даргыг Үндэсний статистикийн хорооны дарга томилно.

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4.Үндэсний статистикийн хорооны дарга, Дэд даргыг томилохдоо түүний эдийн засаг, статистик, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзана.

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5.Үндэсний статистикийн хорооны даргын цалинг Улсын Их Хурал тогтооно.

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6.Үндэсний статистикийн хорооны даргын бүрэн эрхийг дараахь тохиолдолд дуусгавар болгоно:

1/хуульд заасан бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсон;

2/эрүүл мэндийн байдал болон хүндэтгэж үзэх бусад шалтгаанаар албан үүргээ цаашид гүйцэтгэх боломжгүй болсон;

3/албан тушаалаас чөлөөлж өгөхийг өөрөө хүссэн;

4/үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн;

5/гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүхээс тогтоож, шийдвэр нь хүчин төгөлдөр болсон.

/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Тогтоолд нэмэлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Үндэсний статистикийн хорооны даргыг чөлөөлөх тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.