Jury

Дөрөвдүгээр бүлэг. Монгол Улсын статистикийн байгууллагын тогтолцоо, бүрэн эрх

Статистикийн тухай хууль 13¹ дүгээр зүйл. Үндэсний статистикийн хорооны удирдлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1997-06-05
Мөрдөж эхэлсэн
1997-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-16

"13¹.1.Үндэсний статистикийн хороо Дэд даргатай байна. Дэд даргыг Үндэсний статистикийн хорооны дарга томилно.

13¹.2.Үндэсний статистикийн хорооны дарга, дэд даргыг томилохдоо түүний эдийн засаг, статистик, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзана.

13¹.3.Үндэсний статистикийн хорооны даргын цалинг Улсын Их Хурал тогтооно.

13¹.4.Үндэсний статистикийн хорооны даргын бүрэн эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:

1/хуульд заасан бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон;

2/эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ цаашид гүйцэтгэх боломжгүй болсон;

3/албан тушаалаас чөлөөлж өгөхийг өөрөө хүссэн;

4/үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн;

5/гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс тогтоож, шийдвэр нь хүчин төгөлдөр болсон.

/Энэ зүйлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Үндэсний статистикийн хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.