Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Радио долгионы тухай хууль 5 дугаар зүйл. Радио долгионы талаар төрийн байгууллагын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-06-04
Мөрдөж эхэлсэн
1999-06-04
Эх сурвалжаас татсан
2026-10-22

5.1.Засгийн газар нь радио долгионы талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.Монгол Улсад хуваарилсан сансарын холбооны хиймэл дагуулын байрлалыг ашиглах талаар шийдвэр гаргах;

5.1.2.радио давтамжийн хуваарилалтыг төрийн нууцад хамруулах, нууцлалын зэрэглэлийг тогтоох асуудлыг боловсруулах.

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.2.Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь радио долгионы талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

5.2.1.радио давтамжийн зурвас ашиглалтын талаархи төрийн бодлого боловсруулах;

5.2.2.хил залгаа улстай радио долгионы асуудлыг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын цахилгаан холбооны байгууллагаас тогтоосон журмын дагуу зохицуулах;

5.2.3.радио давтамжийн зурвасыг ашиглах, төлөвлөх, дахин төлөвлөх, хуваарилах болон радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөр тогтоох журам батлах;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.2.4.Зохицуулах хорооны зардал, техник хэрэгслэлээр хангах санхүүжилтийн хэмжээг тогтоож батлах;

/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5.2.5.олон улсын радиогийн байгууллагад Монгол Улсыг төлөөлөх, гишүүн орнуудаас урьдчилан гаргасан санал, дүгнэлт, судалгааны үр дүнг судлах, олон улс, бүс нутгийн хуралд бэлтгэх, оролцохтой холбогдсон ажлыг зохион байгуулах;.

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

5.2.6.үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт батлах, хүснэгтэд сонгон шалгаруулалтаар олгох радио давтамжийн зурвасыг тодорхойлох;
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.2.7.радио долгионы төлөвлөлтийн бодлого, стратеги, шинэ технологи нэвтрүүлэх, хөгжүүлэхэд баримтлах чиглэл батлах, хэрэгжилтийг хангуулах;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.2.8.Монгол Улсад Монгол Улсадхуваарилсан сансрын холбооны хиймэл дагуулын байрлалыг ашиглах талаар санал боловсруулах;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.2.9.тусгай хэрэглээнд ашиглах радио давтамжийн зурвасын нэгдсэн төлөвлөлтийг батлах;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.2.10.хуульд заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. "Монгол Улсын үндэсний хиймэл дагуул хөтөлбөр" батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ- "Радио давтамжийн зурвасыг төлөвлөх, дахин төлөвлөх, хуваарилах, ашиглах журам"

    ЗаалтЭх бичвэр

  4. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ- "Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох журам"Legalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 7Хураах
  1. Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.