Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Радио долгионы тухай хууль 5¹ дүгээр зүйл. Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-06-04
Мөрдөж эхэлсэн
1999-06-04
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

5¹.1.Харилцаа холбооны зохицуулах хороо радио долгионы талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5¹.1.1.радио долгионы талаар төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, хэрэгжилтэд нь дүн шинжилгээ хийх, эрх бүхий байгууллагыг мэдээллээр хангах;

5¹.1.2.радио давтамж, радио давтамжийн зурвасын хуваарилалт хийх, радио давтамжид баримтлах зохицуулалт, радио төхөөрөмжийн техникийн шаардлага, норматив баримт бичиг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

5¹.1.3.улс орны зайлшгүй хэрэгцээ болон техник, технологийн шинэ дэвшлийг нэвтрүүлэхэд шаардагдах радио давтамжийн зурвасын судалгаа хийх, нөөцийг бүрдүүлэх;

5¹.1.4.Монгол Улсад радио долгионы хяналтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх;

5¹.1.5.Монгол Улсад бүртгэлтэй радио давтамж, радио давтамжийн зурвасыг олон улсын цахилгаан холбооны байгууллагад бүртгүүлэх;

5¹.1.6.тусгай хэрэглээнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалтыг тусгай хэрэглээний радио давтамж ашиглах эрх бүхий байгууллагатай хамтран боловсруулах;

5¹.1.7.цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт хийх аргачлалыг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

5¹.1.8.хуульд заасан тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, тохирлын гэрчилгээ олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

5¹.1.9.радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж ашиглах журам батлах, хяналт тавих;

5¹.1.10.энэ хуулийн 5.2.3-т заасан журмын дагуу радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг батлах;

5¹.1.11.радио давтамжийн зурвасыг олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулах;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

5¹.1.12.хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтын дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах радио давтамжийн хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоол

    ЗаалтЭх бичвэр

  3. "Иргэний нисэхийн агаарын холбооны үйлчилгээнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага" батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. "Сансрын холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага" шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. "Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага" шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. "Радио релейнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага"-ыг шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 17Хураах
  1. "Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага"-ыг шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. "Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ"-г шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. "Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага"-ыг шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. "Телевизийн өргөн нэвтрүүлгийн станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн шаардлага"-ыг шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага тогтоож, батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  6. Радио релейнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага тогтоож, батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  7. Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  8. Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  9. "Цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт хийх аргачлал" батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  10. Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  11. Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.