Jury

Хоёрдугаар бүлэг. Радио давтамж ашиглах

Радио долгионы тухай хууль 10 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-06-04
Мөрдөж эхэлсэн
1999-06-04
Эх сурвалжаас татсан
2026-10-22

10.1.Тусгай зөвшөөрөл авах өргөдөлд Харилцаа холбооны тухай хуулийн 13.2-т заасан баримт бичгээс гадна дараахь баримтыг хавсаргана:

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.1.1.гэрчилгээний хуулбар;

10.1.2.радио төхөөрөмжийн байгуулалтын зураглал, газар зүйн байршил, хамрах хүрээ, ашиглах радио давтамжийн зурвас, радио давтамж, технологи;

10.1.3.радио төхөөрөмжийг баталгаажуулж эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг;

10.1.4.аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт.

/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

10.2.Тусгай зөвшөөрөл авах өргөдөлд өргөдөл гаргагчийн нэр, харилцах хаяг, утас ба факсны дугаар, шийдвэр гаргах эрх бүхий хүний албан тушаал, нэрийг тусгана.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Өргөн нэвтрүүлгийн тухай хууль

    Заалт9.1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.