Jury

Дөрөвдүгээр бүлэг. Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 25 дугаар зүйл. Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг нээлттэй байлгах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-01-19
Мөрдөж эхэлсэн
2012-05-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

25.1.Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг нээлттэй байна.

25.2.Энэ хуулийн 24.1-д заасан байгууллага, албан тушаалтан иргэдийг албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтэй саадгүй танилцах боломжоор хангах үүрэгтэй.

25.3.Албан тушаалтнаас хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хэрхэн бөглөх талаар байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан захидал, хүсэлт, асуулт, тэдгээрт өгсөн хариулт, зөвлөгөө нь хүний эмзэг мэдээлэлд хамаарах бөгөөд түүнтэй холбогдох асуудлыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.