Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль нь 2012-01-19-нд батлагдсан, 32 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 16 огноотой, хамгийн сүүлийнх нь 2023-07-07.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-01-19
Мөрдөж эхэлсэн
2012-05-01
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

Агуулга

32 зүйл

Гуравдугаар бүлэг Албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт

15 зүйл
  1. 10 дугаар зүйлАлбаны мэдээллийг ашиглахтай холбогдсон хориглолт
  2. 10¹ дүгээр зүйлОффшор бүсэд банкны данс эзэмших, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд байгуулахтай холбогдсон хориглолт
  3. 11 дүгээр зүйлАлбан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалт
  4. 12 дугаар зүйлШийдвэр гаргахад нөлөөлөхийг хориглох
  5. 13 дугаар зүйлСурталчилгаатай холбогдсон хязгаарлалт
  6. 14 дүгээр зүйлТөлөөлөлтэй холбогдсон хязгаарлалт
  7. 15 дугаар зүйлТөлбөр авахтай холбогдсон хязгаарлалт
  8. 16 дугаар зүйлБэлэг авахтай холбогдсон хязгаарлалт
  9. 17 дугаар зүйлХандив авахтай холбогдсон хязгаарлалт
  10. 18 дугаар зүйлДавхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалт
  11. 19 дүгээр зүйлДавхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалтыг хэрэгжүүлэх журам
  12. 20 дугаар зүйлАж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолт
  13. 20¹ дүгээр зүйлУлс төрд нөлөө бүхий зарим этгээдэд тавих хориглолт, хязгаарлалт
  14. 21 дүгээр зүйлАлбан тушаалаас чөлөөлөгдсөний дараах хязгаарлалт
  15. 22 дугаар зүйлБусад орлогын хязгаарлалт

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангахад оршино.

2 дугаар зүйл. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж

2.1.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг хангах зорилт бүхий Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Захиргааны ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Үргэлжлүүлэн унших: 3 дугаар зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.