Jury

Тавдугаар бүлэг. Нийгмийн хөгжлийн үйлчилгээ

Нийгмийн халамжийн тухай хууль 22 дугаар зүйл. Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-01-19
Мөрдөж эхэлсэн
2012-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-13

22.1.Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд дараах өрхийн гишүүн-иргэн, иргэнийг хамруулна:

22.1.1.энэ хуулийн 3.1.2-т заасан өрхийн гишүүн-иргэдийн дотроос нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлсон хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн;

22.1.2.гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэн.

22.2.Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ нь дараах хэлбэртэй байна:

22.2.1.хүнсний бүтээгдэхүүн, эсхүл хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг олгох;

22.2.2.халуун хоол, цайгаар үйлчлэх.

22.3.Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний хөтөлбөр, журам, хэмжээг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

22.4.Энэ хуулийн 13.1.2-т заасан тэтгэмж, 20.2.1, 21.1.1, 22.1.1-д заасан үйлчилгээ тус бүрд хамруулах нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнийг тодорхойлох журмыг Засгийн газар батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Ахмад настны тухай хууль

    Заалт7.2.88.1.3

  2. Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль

    Заалт14.4

  3. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Журам, жагсаалт, маягт батлах, хүнсний талоны үнийн дүнг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  5. ЖУРАМ, ЗАГВАР, ЖАГСААЛТ, МАЯГТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Хүнсний эрхийн бичиг/ - /ХНХС-ын 2021 оны АLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  6. Журам шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.