Jury

Тавдугаар бүлэг. Нийгмийн хөгжлийн үйлчилгээ

Нийгмийн халамжийн тухай хууль 21 дүгээр зүйл. Эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-01-19
Мөрдөж эхэлсэн
2012-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-13

21.1.Эрүүл мэндийг дэмжих үйлчилгээний хүрээнд дараах тусламж, дэмжлэг үзүүлнэ:

21.1.1.энэ хуулийн 3.1.2-т заасан өрхийн-гишүүн иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн болон хэсэгчлэн төлөх;

21.1.2.нийгмийн халамжид хамрагдагсдад үзүүлэх эрүүл мэндийн бусад үйлчилгээ.

21.2.Энэ хуулийн 21.1.1-д заасан тусламж, дэмжлэгийг Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулна.

21.3.Энэ хуулийн 21.1.2-т заасан тусламж, дэмжлэг үзүүлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, зардлыг төсвийн багцаасаа гаргана.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.